A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

ДОТООДЫН ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЦАЛИНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28.2.3, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дотоодын цэргийн алба хаагчдын цэргийн цолны цалингийн хувь хэмжээ"-г 1 дүгээр, "Дотоодын цэргийн алба хаагчдын төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар, "Дотоодын цэргийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 3 дугаар, "Дотоодын цэргийн алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Дотоодын цэргийн алба хаагчдын цэргийн цолны цалин, нэмэгдлийг батлагдсан төсвийн багцдаа багтаан олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.БЯМБАЦОГТ