A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын /БНбд 83-90-05/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 7 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 55

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийг үндэслэн ТУШААХ НЬ /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. "Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм боловсруулах дүрэм" /БНбд 83-90-05/-ийг хавсралтаар баталсугай.

2. Дүрмийг мөрдөж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/, Барилга-Архитектур корпораци /Д.Хайсамбуу/, барилгын гүйцэтгэгч байгууллагуудын дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга архитектур техник хяналтын улсын хорооны /хуучин нэрээр/ 1983 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАТБАЯР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2546 дугаарт бүртгэв