Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын /БНбд 83-90-05/

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 7 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

            Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийг үндэслэн ТУШААХ НЬ.

1.“Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм боловсруулах дүрэм” /БНбд 83-90-05/-ийг хавсралтаар баталсугай.

2.Дүрмийг мөрдөж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/, Барилга-Архитектур корпораци /Д.Хайсамбуу/, барилгын гүйцэтгэгч байгууллагуудын дарга нарт даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга архитектур техник хяналтын улсын хорооны /хуучин нэрээр/ 1983 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                САЙД                                     Н.БАТБАЯР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2546 дугаарт бүртгэв