Хэвлэх DOC Татаж авах
НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /гравиметрийн тулгуур сүлжээ байгуулах/

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 160

НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Монгол Улсын гравиметрийн тулгуур сүлжээ байгуулах дүрэм” /БНбД 11-10-17/ норм ба дүрмийг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан норм ба дүрмийг геодези, зураг зүйн ажлуудад мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т, нийтэд мэдээлэх, хэвлэн түгээх ажлыг зохион байгуулахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ /Ц.Амарсанаа/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т тус тус даалгасугай.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                    Г.МӨНХБАЯР