A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 82. БООЛЧЛОЛ, БООЛЫН ХУДАЛДААГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ

1926 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

1927 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр болсон

1953 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн протоколоор өөрчлөлт оруулж,

уг протокол нь 1955 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон

1889-90 оны Брюсселийн бага хурлын Ерөнхий актад гарын үсэг зурсан улс бүр Африкийн боолын худалдааг устгах бүрэн зорилготойгоо тунхаглан,

1919 оны Сан-Жерменийн конвенцид гарын үсэг зурсан улс болон 1885 оны Берлины ерөнхий акт, 1890 оны Брюсселийн ерөнхий акт болон Тунхаглалыг хянан өөрчлөхөд боолчлолын бүх хэлбэрийг бүрэн хориглох, газар болон далайгаар дамжсан боолын худалдааг зогсоохыг нотлохын зэрэгцээ,

1924 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Үндэстнүүдийн Холбооны Зөвлөлөөр томилсон Боолчлолын түр хорооны илтгэлийг анхааралдаа авч,

Сан-Жерменийн конвенцид гарын үсэг зурсан улсуудаас боолчлол, боолын худалдааны талаар гаргасан зорилтуудыг дэлхий даяар хэрэгжүүлэх үүднээс Брюсселийн актын дагуу хэрэгжүүлэх ажлыг дуусгавар болгон хэрэгжүүлэхийг эрмэлзэн, мөн энэхүү конвенцид тусгагдсан заалтуудаас илүү нарийвчилсан заалт бүхий хэлэлцээр байгуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч,

түүнчлэн албадан хөдөлмөр хийлгэх явдал нь боолчлолтой ижил нөхцөл рүү хүргэж болзошгүй юм гэдгээс сэргийлэн,

конвенц байгуулахыг шийдэн, бүрэн эрхт төлөөлөгчдийг томилон:

(бүрэн эрхт 40 төлөөлөгчдийн нэрс),

тэдний бүрэн эрхийн хүрээнд дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн зорилгод дараахь нэр томъёог хэлэлцэн тохиров:

1. Боолчлол гэдэгт өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрх мэдлийг хүн дээр хэрэгжүүлсэн байдал буюу нөхцлийг ойлгоно.

2. Боолын худалдаа гэдэгт хүнийг боол болгох зорилгоор олзлох, олж авах буюу эрхэндээ оруулах бүх үйлдэл; боолыг худалдах буюу солих зорилгоор түүнийг олж авахтай холбогдсон бүх үйлдэл; худалдах буюу солих зорилгоор олж авсан боолыг худалдах буюу солих замаар эрхэндээ оруулах бүх үйлдэл, бүхэлдээ боолыг тээвэрлэх, эсхүл худалдах бүх үйлдэл хамаарна.

2 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд шаардлагатай алхмыг хийж амжаагүй бол өөрийн бүрэн эрхт байдал, хэргийн харьяалал, хамгаалал, эзэн эрхт буюу асрамжинд байгаа нутаг дэвсгэртээ дараахь арга хэмжээг авна:

(а) боолын худалдааг хориглох болон түүнээс урьдчилан сэргийлэх;

(b) боолчлолын бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд эрчимтэй бүрмөсөн устгах.

3 дугаар дүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр өөрийн нутгийн ус болон тэдгээрийн далбааг мандуулсан хөлөг онгоцоор боолыг ачих, буулгах, тээвэрлэх явдлыг устгах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд боолын худалдаатай холбоотой ерөнхий конвенцийг аль болох богино хугацаанд хэлэлцэх үүргийг хүлээх бөгөөд Зэвсгийн олон улсын худалдааны тухай 1925 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн конвенцийн (12, 20, 21,22, 23, 24 болон II дугаар хавсралтын II дугаар бүлгийн 3, 4, 5 дугаар хэсэг) заалттай ижил төрлийн эрх, үүрэг хүлээлгэх заалт тусгахаас гадна энэхүү ерөнхий конвенцид хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа талын хөлөг онгоцыг (бага тоннын даацтайг ч оруулна) хэлэлцэн тохирогч эрхэм дээд бусад талын хөлөг онгоцноос өөр нөхцөлд тавихгүй байх зарчмыг баримтална гэж үзэж тохирох заалтыг тусгана.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд түүнчлэн энэхүү ерөнхий конвенцийг хүчин төгөлдөр болохын өмнө буюу дараа өмнөх хэсэгт дурдсан зарчмаас буцахгүйгээр тухайн нөхцөлд тохирсон боолын худалдааг аль болох богино хугацаанд бүрэн устгахад чиглэсэн тусгай хэлэлцээрийг хоорондоо байгуулж болно.

4 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд боолчлол болон боолын худалдааг устгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор харилцан туслалцаа үзүүлнэ.

5 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр нь ноцтой үр дагаварт хүргэж болохыг хүлээн зөвшөөрч улс бүр өөрийн бүрэн эрхт байдал, хэргийн харьяалал, хамгаалал, эзэн эрхт буюу асрамжинд байгаа нутаг дэвсгэрийнхээ хувьд албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр нь боолчлол уруу шилжихээс сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авна.

Талууд дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1. 2 дахь хэсэгт дор дурдсан шилжилтийн заалтын дагуу албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр нь зөвхөн олон нийтийн зорилгод нийцсэн байж болно.

2. Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг олон нийтийн зорилгоос бусад зорилгод ашиглаж байгаа нутаг дэвсгэрт хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд түүнийг аль болох богино хугацаанд устгах чиглэлээр ажиллана. Хэрэв албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр ашиглаж байгаа бол түүнийг зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэх бөгөөд чингэхдээ тохирсон шан харамжийг төлж, ажилчдыг байнга оршин суугаа нутаг дэвсгэрээс нь нүүлгэхгүй байх үүрэг хүлээнэ.

3. Ямар ч тохиолдолд албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн хариуцлагыг тухайн нутаг дэвсгэрийн эрх бүхий төв байгууллага хүлээнэ.

6 дугаар зүйл

Хууль тогтоомждоо хууль зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг тухайн үед энэхүү конвенцийн зорилгыг хангахуйцаар тусгаагүй байгаа хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал уг зөрчлийн хувьд хатуу шийтгэл оногдуулах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

7 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор батласан дотоодын хууль тогтоомжын талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад болон өөр хоорондоо харилцан мэдээлэх үүрэг хүлээнэ.

8 дугаар зүйл

Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэхэд үүссэн маргааныг хэлэлцээний замаар шууд шийдвэрлэж чадаагүй бол түүнийг Олон улсын шүүхэд шилжүүлэх талаар хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тохиролцоно. Хэрэв энэхүү маргаанд оролцогч улсууд буюу тэдгээрийн аль нэг нь Олон Улсын шүүхийн оролцогч биш бол уг маргааныг талуудын хүсэлтээр болон тал бүрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу Олон улсын шүүх, эсхүл Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай 1907 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн конвенцийн дагуу байгуулагдсан хөндлөнгийн шүүхэд, эсхүл бусад хөндлөнгийн шүүхэд шилжүүлнэ.

9 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал энэхүү конвенцид гарын үсэг зурах, эсхүл соёрхон батлах буюу нэгдэн орох үедээ энэхүү конвенцийг хүлээн зөвшөөрснөөр уг конвенцийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг тухайн улсын бүрэн эрхт байдал, хэргийн харьяалал, хамгаалал, эзэн эрхт буюу асрамжинд байгаа бүх нутаг дэвсгэр болон түүний зарим хэсэгт үйлчлэхгүй гэдгийг зарлан тунхаглаж болно; мөн цаашид эдгээр нутаг дэвсгэрийн аль нэгний нэрийн өмнөөс энэхүү конвенцид бүхэлд нь буюу хэсэгчилэн нэгдэн орж болно.

10 дугаар зүйл

Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль нэг тал энэхүү конвенцийг цуцлах хүсэлт гаргавал, уг хүсэлтээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх бөгөөд тэрбээр энэ мэдэгдлийн баталгаат хуулбарыг түүнийг хүлээж авсан өдрийн хамт хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талд мэдэгдэнэ.

Цуцлалт нь зөвхөн цуцлах тухай мэдэгдэл хийсэн улсын хувьд үйлчлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээн авснаас нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

Цуцлалтыг тухайн улсын бүрэн эрхт байдал, хэргийн харьяалал, хамгаалал, эзэн эрхт буюу асрамжинд байгаа нутаг дэвсгэр бүрийн хувьд тусад нь мэдэгдэж болно.

11 дүгээр зүйл

Энэ өдрөөр дугаарласан энэхүү конвенцийн англи, франц хэлээрхи эх бичвэрүүд адил хүчинтэй бөгөөд Үндэстнүүдийн Холбооны улсуудад 1927 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

Энэхүү конвенцид Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус болон бусад бүх улс нэгдэн ороход нээлттэй байх бөгөөд тэдгээр улсад Ерөнхий нарийн бичгийн дарга конвенцийн баталгаат хуулбарыг хүргүүлнэ.

Нэгдэн орсон тухай албан ёсны баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөр нэгдэн орох бөгөөд тэрбээр энэ тухай энэхүү конвенцид оролцогч бүх улс болон энэ зүйлд дурдсан улсуудад нэгдэн орсон баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай болон түүнийг хүлээн авсан өдрийн хамт мэдэгдэнэ.

12 дугаар зүйл

Энэхүү конвенцийг соёрхон батлах бөгөөд батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрбээр энэ тухай хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талд нэн даруй мэдэгдэнэ.

Энэхүү конвенц нь соёрхон батласан болон нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болно.

Дээр дурдсаныг нотолж засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав.

Энэхүү конвенцийг Женев хотноо 1926 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэг эх хувь үйлдэв. Эх хувийг Үндэстнүүдийн Холбооны архивт хадгалах бөгөөд түүний баталгаат хуулбарыг конвенцид гарын үсэг зурсан улс бүрт зохих ёсоор хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
82. БООЛЧЛОЛ, БООЛЫН ХУДАЛДААГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ
1926 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр баталж,