


2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. 35 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, ил хуваарилах байгууламжийн ажил, хийцийн хөдөлмөр зарцуулалтын норм. БНбД 83-23б-17. Нэмэлт-ийг нэгдүгээр, 35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, ил хуваарилах байгууламжийн бүтээцийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-23в-17. Нэмэлт-ийг хоёрдугаар, 35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ил хуваарилах байгууламжийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-23д-17. Нэмэлт-ийг гуравдугаар, Хуваарилах, тохируулах аппаратур, цахилгаан машины хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-23ж-17. Нэмэлт-ийг дөрөвдүгээр, Гадна холболт, ус түгээгүүр, бохир усны татуургын ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-10-17 Нэмэлт-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
САЙД П.ГАНХҮҮ
