Хэвлэх DOC Татаж авах
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 10 сарын 26 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 62

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделхан, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделхан, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Нямтайширын Номтойбаяр, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Янгугийн Содбаатар нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.  

3.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД