


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 11 сарын 02 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Дугаар 63
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
