A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар 65

Төрийн ордон,Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их гишүүн Отгонбилэгийн Содбилэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Шатарбалын Раднаасэд, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дорждамбын Дамба-Очир нарыг тус тус сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Даваажанцангийн Сарангэрэлийг Өргөдлийн байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Нямаагийн Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Дэндэвийн Тэрбишдагвыг Эдийн засгийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД