A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар А/407

Улаанбаатар хот

Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1-1/3813 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмыг нэгдүгээр, эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын лицензийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын дагуу Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд импорт, экспортын лиценз олгож, лиценз олгосон мэдээг Гаалийн ерөнхий газарт улирал бүр хүргүүлж байхыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2011 оны 343 дугаар тушаал, "Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай" Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/351 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/82

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Mонгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын Их хурлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны "Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай" А/407 дугаар .тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын чиг үүргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт үүрэг болгосугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/-т даалгасугай.

САЙД С.ЧИНЗОРИГ