- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх/
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А-50/378/565
ЖУРАМ, АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам"-ыг 1 дүгээр, "Химийн хорт болон аюултай бодисынэрсдлийн үнэлгээ хийх аргачлал"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг холбогдох газарт хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга/Д.Энхбат/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД
С.ОЮУН | ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Н.УДВАЛ | ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
Т.ДУЛАМДОРЖ |
Текст томруулах
A
A
A