A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/191

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 15 дугаар зүйлийн 15.1.10, 18 дугаар зүйлийн 18.5, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалаар батлагдсан журмыг зохих журмын дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэхийг Стратегийн Удирдлагын газар /Д.Энхболд/, Хууль, эрх зүйн хэлтэс /С.Энхбаатар/-т тус тус даалгасугай.

3."Санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам"-ыгзахиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын газрын захирал, дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Стратегийн Удирдлагын газар /Д.Энхболд/-ттус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/29 дугаар тушаал, 2017 оны А/179 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ХҮРЭЛБААТАР