A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх галын аюулгүй нэгдсэн дүрэм/, Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх галын аюулгүй нэгдсэн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Дүрмийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, биелэлтийг гал түймэртэй тэмцэх байгууллагын дүгнэлттэйгээр жил бүрийн 12 дугаар сард Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны улсын хяналтын албаны удирдлагад даалгасугай.

3. Энэ дүрмийг 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

САЙД Ч.ГАНЗОРИГ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2001 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1808 дугаарт бүртгэв