


1. “Геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх галын аюулгүй нэгдсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Дүрмийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, биелэлтийг гал түймэртэй тэмцэх байгууллагын дүгнэлттэйгээр жил бүрийн 12 дугаар сард Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны улсын хяналтын албаны удирдлагад даалгасугай.
3. Энэ дүрмийг 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Ч.ГАНЗОРИГ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2001 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1808 дугаарт бүртгэв
