A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн инженер геодезийн ажил" /БД 11-103-06/ барилгын дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Барилга байгууламжийн инженер геодезийн ажил /БД 11-103-06/ барилгын дүрмийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэхүү дүрмийг геодези, зураг зүйн үйлдвэрлэлд дагаж мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.

Дөрөв. Энэхүү тушаалыг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Ц.ЦОЛМОН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2908 дугаарт бүртгэв