Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн инженер геодезийн ажил” /БД 11-103-06/ барилгын дүрэм/

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр                                                                 Дугаар 60                                                                                         Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ.

Нэг.Барилга байгууламжийн инженер геодезийн ажил /БД 11-103-06/ барилгын дүрмийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр.Энэхүү дүрмийг геодези, зураг зүйн үйлдвэрлэлд дагаж мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.

Гурав.Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.

Дөрөв.Энэхүү тушаалыг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                САЙД                                     Ц.ЦОЛМОН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2908 дугаарт бүртгэв