A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

"Монголросцветмет" ХХК-ийн харъяа "Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрийн цэвэр усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2017 оны 11 сарын 27-ны өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Бор-Өндөр" уулын баяжуулах үйлдвэрийн цэвэр усны үйлчилгээний тарифыг хавсралт 1, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэр /Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбулган/-т даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг "Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэр /Б.Эрдэнэбулган/-т үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ