A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол Улсын олон улсын гэрээний орчуулга хийх, хянан баталгаажуулах журам батлах тухай
Бүлэг: 1979

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 4-ны өдөр

Дугаар А/73

Улаанбаатар хот

Монгол Улсын олон улсын гэрээний орчуулга хийх, хянан баталгаажуулах журам батлах тухай

Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олон улсын гэрээний орчуулга хийх, түүнийг хянан баталгаажуулах журмыг 1 дүгээр, олон улсын гэрээг орчуулах, хянан баталгаажуулахад нийтээр дагаж мөрдөх үйлчилгээний хөлсний жишгийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Зөвлөл байгуулах тухай" Гадаад харилцааны сайдын 2010 оны A/36/100 дугаар тушаал, "Монгол Улсын олон улсын гэрээний орчуулга хийх, хянан баталгаажуулах журам батлах тухай" 2017 оны А/58 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР