Хэвлэх DOC Татаж авах
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 283

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА-АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм батлах тухай” Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгч                                                                               Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн                                                              С.БЯМБАЦОГТ