A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай (Тогтоол)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 02

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар

тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын

Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар

нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын

журмаар хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат/илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун нар оролцов.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт "6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан." гэсэн өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэсэн хэсгийг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Хашчулуун, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Ариунболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон шүүхийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлагыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим юм. Энэхүү зарчмын баталгаа болгож Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгууруудыг "үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол" гэж нэр заан тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг эрхэлж байгаа ажил, албан тушаал зэргээр ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг юм.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим үйлчилдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохын тулд нотлох баримт цуглуулахаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийх шаардлагатай болно.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" гэж заасан. Энэ нь гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттайгаар баривчлагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс бусад тохиолдолд сэжиг бүхий үндэслэл байсан ч гэсэн түүнийг гэмт хэрэгт холбогдуулан албадан саатуулах, үзлэг, нэгжлэг хийх боломжгүй гэсэн үг юм.

Гэтэл хүн амины, дээрмийн, танхайн гэх мэт цөөн хэрэг л үйлдэл дээрээ баригддаг бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн авлига авсан гэх мэт хэргүүдийг үзлэг, нэгжлэг хийлгүйгээр илрүүлэх боломж бараг байхгүй тул гишүүдэд гэмт хэрэг үйлдсэн ч хариуцлага хүлээхгүй байж болох давуу байдлыг бий болгож байна. Харин иргэдийн хувьд заавал гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаар баривчлагдсан байх шаардлагагүй, сэжиг бүхий үндэслэл байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай эсэхийг нь тогтоодог.

Хууль тогтоогч, төрийн өндөр албан тушаалтан болон шүүгчид ажил үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэмжээний халдашгүй байдал эдлэх нь зүй ёсны асуудал гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч, хуульд тусгадаг.

Халдашгүй байдал нь иргэдээс сонгогдсон төлөөлөгчид хууль тогтоох байгууллагад эрүүгийн болон иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлгүйгээр чөлөөтэй үг хэлэх, нэр төрийг нь аливаа гүтгэлгээс хамгаалах, тохиолдлын байдлаар албадан саатуулах, цагдан хорих, тэдний хувьд улс төрийн сэдэлтэй мөрдөх ажиллагаа явуулахаас сэргийлэх зорилготой байдаг. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ..." гэж заасныг үндэслэн 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт "Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болно", 1997 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан", "эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн" гэсэн хоёр тохиолдолд хэлэлцэнэ гэж заасан байв. 2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дээрх хоёр агуулга туссан байсан ч 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өөрчлөлтөөр "гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ" гэсэн заалтыг хассан юм. Ингэснээрээ зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн Үндсэн хуулийг хэт явцууруулан зөрчсөн хуулийн заалт үйлчилж байна.

Эцэст нь зориуд тэмдэглэн хэлэхэд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэсэн иргэн Ц.Энхжингийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Дунд суудлын болон 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт "Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно." гэж заасан ч Улсын Их Хурал холбогдох заалтыг хүчингүй болгоогүй бөгөөд харин 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрчлөн найруулахдаа "гэмт үйлдлийнх нь явцад" гэснийг "гэмт хэрэг үйлдэж байхад нь", "гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж" гэснийг "хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" гэж үгийг нь сольсон ч агуулгыг нь өөрчлөлгүй баталсан байна.

Хэдийгээр өмнөх заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт, тогтоол гарсан боловч Улсын Их Хурлаас Үндсэн хууль зөрчсөн алдааг зассан гэх нэрээр агуулгыг нь хэвээр баталж, Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн байх тул дахин мэдээлэл гаргаж байгаа болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх талаар шийдвэр гаргаж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан." гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний санаачилгын дагуу Цэцийн их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "Маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх тухай" 31 дүгээр тогтоол гаргасан болно.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хууль батлах болон хууль хэрэглэхэд эрх, үүрэг, хариуцлагыг хүн бүрт аливаа ялгаваргүйгээр тогтоох, хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгуурыг нэр заан тодорхойлсон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах баталгаа болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална." гэж заасан нь Улсын Их Хурлын гишүүн хувь хүнийхээ хувьд бус, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд халдашгүй байх бөгөөд түүний халдашгүй байдлыг хуулиар тусгайлан тогтоож хамгаалахыг Үндсэн хуулиар баталгаажуулсан байна.

Үндсэн хуульд ийнхүү заасны дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгааг хуульчилсан бөгөөд 34.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно." гэж, 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан ... тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ." гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэж заасанчлан Монгол Улсын Их Хурал нь парламентат ёсны онолын хувьд парламентын гишүүний императив мандатын зарчим (сонгогчид парламентын гишүүнд заавал биелүүлэх ёстой захиас, даалгавар өгөх, уг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эрхтэй)-д бус, чөлөөт мандатын зарчим (хууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хууль, өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр үндэсний ба орон нутгийн эрх ашгийн хооронд тэнцвэржилтийг ханган ажиллах, мандат олгосон сонгогчид парламентын гишүүний мандатыг эгүүлэн татах эрхгүй)-д үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг сонгодог. Ийнхүү чөлөөт мандатын зарчмыг баримталсан нь хууль батлах байгууллага, түүний гишүүн болон хууль батлах үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд энэ утгаараа парламентын гишүүний бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдлыг ихэнх улс оронд хуулиар хамгаалдаг.

Нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь төлөөлөгчдийн байгууллагаас баталсан хууль, гаргасан бодлогыг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалын байгууллагуудын зүгээс парламентын гишүүнийг хилс хэргээр эрүүгийн хариуцлагад татахаас хамгаалах зорилготой парламентын гишүүний бүрэн эрхийн баталгааны нэг хэлбэр болох иммунитетийг тогтоосон билээ. Иммунитетийг улс орнууд өөр өөрөөр тогтоодог бөгөөд хязгааргүй иммунитет тогтоосон 26, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдлын иммунитет тогтоосон 42 /Монгол Улс хамаарна/, иргэний хариуцлагад татахыг хориглосон 10, парламентын гишүүн иммунитет эдлэхгүй 4 улс байдаг байна.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг ийнхүү хуульчилснаараа гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд иммунитет тогтоосон 42 улсад Монгол Улс хамаарч байна.

Эндээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Улсын Их Хурлын гишүүн болон энгийн иргэнийг албан тушаалаар ялгаварласан бус, харин институцийн хувьд төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын Их Хурлын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс хууль батлах бүрэн эрхийн баталгааг хамгаалсан, тодорхой түвшинд халдашгүй байдал тогтоосон агуулгатай зохицуулалт юм.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосноор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг ямар ч тохиолдолд гэмт хэрэгтэй холбогдуулж түдгэлзүүлэх боломжгүй буюу туйлын халдашгүй байдлын хэлбэрийг бий болгосон тул Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулийн 6.9 дэх хэсгийг өөрчлөн найруулсан.

Уг хуулийн төслийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх зохицуулалтыг хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ойлголтоос ялгаатайгаар авч үзэж, Улсын Их Хурлын гишүүний хувь хүний халдашгүй байдал гэхээс илүү институцийн хувьд, Улсын Их Хурлын өөрийнх нь бүрэн эрхт, халдашгүй байдалтай шууд холбоотой гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг ийнхүү өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан асуудал биш бөгөөд харин Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хууль батлах өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хязгаарлалтыг тогтоосон асуудал юм.

Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажилладаг тул түүний халдашгүй бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна.

Институцийн хувьд албан тушаалтны халдашгүй байдлыг тогтоох нь зүй ёсны асуудал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгчийн бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдлыг холбогдох хуулиудад тогтоосон байдаг нь хувь хүнийх нь хувьд бус, эрхэлж байгаа албан тушаалынх нь хувьд халдашгүй байдлыг тогтоодог байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон чөлөөт мандатын зарчмаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг хамгаалахаар халдашгүй байдлыг тогтоосон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсгийн "Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно." гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийг бүхэлд нь авч үзвэл Улсын Их Хурлын гишүүний цалин, хавсран гүйцэтгэж болох албан тушаал, халдашгүй байдлын хамгаалалт, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах шийдвэр зэрэг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдалтай холбоотой зохицуулалтыг хуульчилсан байна.

Үүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тусгайлан авч үзвэл Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг хэлэлцэх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргах болон гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол эгүүлэн татах шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага нь зөвхөн Улсын Их Хурал байхаар заасан, харин ямар тохиолдолд "гэмт хэрэгт холбогдсон" гэж үзэх, энэ асуудлыг Улсын Их Хурал хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулаагүй, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд үлдээж өгсөн байна.

Эндээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь дээр дурдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбогдон гарах шийдвэрийг парламент буюу Улсын Их Хурал гаргах талаар зохицуулсан бөгөөд нарийвчилсан зохицуулалтыг өөрт олгогдсон хууль батлах бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоож болохоор байна.

Үүний дагуу Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэхээр өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Хэрвээ Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол гишүүнийг эгүүлэн татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зөрчилдөх агуулга байхгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ." гэж заасныг зөрчөөгүй байна.

Улсын Их Хурлын гишүүний "гэмт хэрэгт холбогдсон" байдлыг ямар хүрээнд авч үзэх талаар Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхий, эсхүл тодорхой аль нэг байдлаар заагаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг эрхэлж байгаагийн хувьд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн агуулгыг явцууруулсан гэж үзэх үндэслэл байхгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшилсан шинжийг агуулаагүй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй болно." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэж заасан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулснаараа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2012 оны 02 дугаар тогтоолоор дээрх хуулийн заалтыг хүчингүй болгосон байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт "6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан." гэсэн өөрчлөлт оруулжээ.

Ийнхүү хуульчлахдаа "гэмт үйлдлийнх нь явцад" гэснийг "гэмт хэрэг үйлдэж байхад нь" гэж; "гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж" гэснийг "хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" гэж өөрчилсөн нь эрх зүйн үр дагавар болон агуулгын хувьд адил байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь төдийгүй үгийн утгын хувьд илүү явцууруулан дахин сэргээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг зөрчиж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4, Жаран долдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэсэн хэсгийг Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан." гэж заасныг хүчингүй болгосугай.

2. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Н.ЧИНБАТ Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2017 оны 12 дугаар сарын  20-ны өдөр                                                                   Дугаар 02                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

       Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар

      тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын

       Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар

      нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын

     журмаар хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

                                                                                                                   хуралдааны танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат/илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун нар оролцов.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт “6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн хэсгийг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв.

 

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн,  Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Хашчулуун, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Ариунболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон шүүхийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлагыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим юм. Энэхүү зарчмын баталгаа болгож Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгууруудыг “үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол” гэж нэр заан тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг эрхэлж байгаа ажил, албан тушаал зэргээр ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг юм.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим үйлчилдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохын тулд нотлох баримт цуглуулахаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийх шаардлагатай болно.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гээд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заасан. Энэ нь гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттайгаар баривчлагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс бусад тохиолдолд сэжиг бүхий үндэслэл байсан ч гэсэн түүнийг гэмт хэрэгт холбогдуулан албадан саатуулах, үзлэг, нэгжлэг хийх боломжгүй гэсэн үг юм.

Гэтэл хүн амины, дээрмийн, танхайн гэх мэт цөөн хэрэг л үйлдэл дээрээ баригддаг бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлэн авлига авсан гэх мэт хэргүүдийг үзлэг, нэгжлэг хийлгүйгээр илрүүлэх боломж бараг байхгүй тул гишүүдэд гэмт хэрэг үйлдсэн ч хариуцлага хүлээхгүй байж болох давуу байдлыг бий болгож байна. Харин иргэдийн хувьд заавал гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаар баривчлагдсан байх шаардлагагүй, сэжиг бүхий үндэслэл байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай эсэхийг нь тогтоодог.

Хууль тогтоогч, төрийн өндөр албан тушаалтан болон шүүгчид ажил үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэмжээний халдашгүй байдал эдлэх нь зүй ёсны асуудал гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч, хуульд тусгадаг.

Халдашгүй байдал нь иргэдээс сонгогдсон төлөөлөгчид хууль тогтоох байгууллагад эрүүгийн болон иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлгүйгээр чөлөөтэй үг хэлэх, нэр төрийг нь аливаа гүтгэлгээс хамгаалах, тохиолдлын байдлаар албадан саатуулах, цагдан хорих, тэдний хувьд улс төрийн сэдэлтэй мөрдөх ажиллагаа явуулахаас сэргийлэх зорилготой байдаг. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ..." гэж заасныг үндэслэн 1992 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болно”, 1997 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан”, “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” гэсэн хоёр тохиолдолд хэлэлцэнэ гэж заасан байв. 2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дээрх хоёр агуулга туссан байсан ч 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өөрчлөлтөөр “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ” гэсэн заалтыг хассан юм. Ингэснээрээ зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн Үндсэн хуулийг хэт явцууруулан зөрчсөн хуулийн заалт үйлчилж байна.

Эцэст нь зориуд тэмдэглэн хэлэхэд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэсэн иргэн Ц.Энхжингийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Дунд суудлын болон 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.” гэж заасан ч Улсын Их Хурал холбогдох заалтыг хүчингүй болгоогүй бөгөөд харин 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрчлөн найруулахдаа “гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж” гэснийг “хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж үгийг нь сольсон ч агуулгыг нь өөрчлөлгүй баталсан байна.

Хэдийгээр өмнөх заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт, тогтоол гарсан боловч Улсын Их Хурлаас Үндсэн хууль зөрчсөн алдааг зассан гэх нэрээр агуулгыг нь хэвээр баталж, Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн байх тул дахин мэдээлэл гаргаж байгаа болно.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний санаачилгын дагуу Цэцийн их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх тухай” 31 дүгээр тогтоол гаргасан болно.

 

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хууль батлах болон хууль хэрэглэхэд эрх, үүрэг, хариуцлагыг хүн бүрт аливаа ялгаваргүйгээр тогтоох, хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгуурыг нэр заан тодорхойлсон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах баталгаа болж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэж заасан нь Улсын Их Хурлын гишүүн хувь хүнийхээ хувьд бус, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд халдашгүй байх бөгөөд түүний халдашгүй байдлыг хуулиар тусгайлан тогтоож хамгаалахыг Үндсэн хуулиар баталгаажуулсан байна.

 

Үндсэн хуульд ийнхүү заасны дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгааг хуульчилсан бөгөөд 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж, 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан ... тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасанчлан Монгол Улсын Их Хурал нь парламентат ёсны онолын хувьд парламентын гишүүний императив мандатын зарчим (сонгогчид парламентын гишүүнд заавал биелүүлэх ёстой захиас, даалгавар өгөх, уг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эрхтэй)-д бус, чөлөөт мандатын зарчим (хууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хууль, өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр үндэсний ба орон нутгийн эрх ашгийн хооронд тэнцвэржилтийг ханган ажиллах, мандат олгосон сонгогчид парламентын гишүүний мандатыг эгүүлэн татах эрхгүй)-д үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг сонгодог. Ийнхүү чөлөөт мандатын зарчмыг баримталсан нь хууль батлах байгууллага, түүний гишүүн болон хууль батлах үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд энэ утгаараа парламентын гишүүний бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдлыг ихэнх улс оронд хуулиар хамгаалдаг.

 

Нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь төлөөлөгчдийн байгууллагаас баталсан хууль, гаргасан бодлогыг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалын байгууллагуудын зүгээс парламентын гишүүнийг хилс хэргээр эрүүгийн хариуцлагад татахаас хамгаалах зорилготой парламентын гишүүний бүрэн эрхийн баталгааны нэг хэлбэр болох иммунитетийг тогтоосон билээ. Иммунитетийг улс орнууд өөр өөрөөр тогтоодог бөгөөд хязгааргүй иммунитет тогтоосон 26, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдлын иммунитет тогтоосон 42 /Монгол Улс хамаарна/, иргэний хариуцлагад татахыг хориглосон 10, парламентын гишүүн иммунитет эдлэхгүй 4 улс байдаг байна.

 

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг ийнхүү хуульчилснаараа гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд иммунитет тогтоосон 42 улсад Монгол Улс хамаарч байна.

 

Эндээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Улсын Их Хурлын гишүүн болон энгийн иргэнийг албан тушаалаар ялгаварласан бус, харин институцийн хувьд төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын Их Хурлын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс хууль батлах бүрэн эрхийн баталгааг хамгаалсан, тодорхой түвшинд халдашгүй байдал тогтоосон агуулгатай зохицуулалт юм.

 

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.9.1 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосноор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг ямар ч тохиолдолд гэмт хэрэгтэй холбогдуулж түдгэлзүүлэх боломжгүй буюу туйлын халдашгүй байдлын хэлбэрийг бий болгосон тул Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулийн 6.9 дэх хэсгийг өөрчлөн найруулсан.

 

Уг хуулийн төслийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх зохицуулалтыг хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ойлголтоос ялгаатайгаар авч үзэж, Улсын Их Хурлын гишүүний хувь хүний халдашгүй байдал гэхээс илүү институцийн хувьд, Улсын Их Хурлын өөрийнх нь бүрэн эрхт, халдашгүй байдалтай шууд холбоотой гэж үзсэн байна.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг ийнхүү өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан асуудал биш бөгөөд харин Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хууль батлах өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хязгаарлалтыг тогтоосон асуудал юм.

 

Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажилладаг тул түүний халдашгүй бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна.

 

Институцийн хувьд албан тушаалтны халдашгүй байдлыг тогтоох нь зүй ёсны асуудал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгчийн бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдлыг холбогдох хуулиудад тогтоосон байдаг нь хувь хүнийх нь хувьд бус, эрхэлж байгаа албан тушаалынх нь хувьд халдашгүй байдлыг тогтоодог байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон чөлөөт мандатын зарчмаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг хамгаалахаар халдашгүй байдлыг тогтоосон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийг бүхэлд нь авч үзвэл Улсын Их Хурлын гишүүний цалин, хавсран гүйцэтгэж болох албан тушаал, халдашгүй байдлын хамгаалалт, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах шийдвэр зэрэг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдалтай холбоотой зохицуулалтыг хуульчилсан байна.

 

Үүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тусгайлан авч үзвэл Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг хэлэлцэх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргах болон гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол эгүүлэн татах шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага нь зөвхөн Улсын Их Хурал байхаар заасан, харин ямар тохиолдолд “гэмт хэрэгт холбогдсон” гэж үзэх, энэ асуудлыг Улсын Их Хурал хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулаагүй, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд үлдээж өгсөн байна.

 

Эндээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь дээр дурдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбогдон гарах шийдвэрийг парламент буюу Улсын Их Хурал гаргах талаар зохицуулсан бөгөөд нарийвчилсан зохицуулалтыг өөрт олгогдсон хууль батлах бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоож болохоор байна.

 

Үүний дагуу Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэхээр өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

 

Хэрвээ Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол гишүүнийг эгүүлэн татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зөрчилдөх агуулга байхгүй гэж үзэж байна.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Улсын Их Хурлын гишүүний “гэмт хэрэгт холбогдсон” байдлыг ямар хүрээнд авч үзэх талаар Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхий, эсхүл тодорхой аль нэг байдлаар заагаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг эрхэлж байгаагийн хувьд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн агуулгыг явцууруулсан гэж үзэх үндэслэл байхгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшилсан шинжийг агуулаагүй байна.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулснаараа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2012 оны 02 дугаар тогтоолоор дээрх хуулийн заалтыг хүчингүй болгосон байна.

 

2. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт “6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэсэн өөрчлөлт оруулжээ.

 

Ийнхүү хуульчлахдаа “гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь” гэж; “гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж” гэснийг “хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж өөрчилсөн нь эрх зүйн үр дагавар болон агуулгын хувьд адил байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь төдийгүй үгийн утгын хувьд илүү явцууруулан дахин сэргээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчиж байгаа болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4, Жаран долдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн хэсгийг Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж заасныг хүчингүй болгосугай.

 

2.  Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                               ДАРГАЛАГЧ                                                                         Д.ОДБАЯР


                                                                     ГИШҮҮД                                                                         Н.ЖАНЦАН

                                         Т.ЛХАГВАА

                                         Ш.ЦОГТОО

                                          Д.СУГАР 

                                          Н.ЧИНБАТ

                                          Д.НАРАНЧИМЭГ

                                          Д.СОЛОНГО

                                          Д.ГАНЗОРИГ