Хэвлэх DOC Татаж авах
Цэргийн бүртгэл явуулах журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр                                              
Улаанбаатар хот

Дугаар А/331

Цэргийн бүртгэл явуулах журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг хавсралтаар баталж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Журмыг мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн н/74 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т хариуцуулсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /хурандаа Д.Ганхуяг/-т нарт тус тус даалгасугай.

                     САЙД                                     Н.ЭНХБОЛД