A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Донороос эд, эрхтэн авах, хадгалах, тээвэрлэх, устгах журам батлах тухай /ЭМС-ын 2018 оны А/504 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/504 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/495

Донороос эд, эрхтэн авах, хадгалах, тээвэрлэх, устгах журам батлах тухай

Донорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Донороос эд, эрхтэн авах, хадгалах, тээвэрлэх, устгах журмыг нэгдүгээр, амьд донорын зөвшөөрлийн хуудсыг хоёрдугаар, амьгүй донорын зөвшөөрлийн хуудсыг гуравдугаар, реципиентийн зөвшөөрлийн хуудсыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Улсын нэгдүгээр төв эмнэлэг /Б.Бямбадорж/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Нарантуяа/-д үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны 123 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.