Хэвлэх DOC Татаж авах
2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний  нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр                                                       
Улаанбаатар хот 

Дугаар А-163

2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2018 онд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу зохион байгуулахыг ХҮБХЗГ-ын дарга, ажлын хэсэг /Т.Гантогтох/-т даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т үүрэг болгосугай

                                 САЙД                                   Б.БАТЗОРИГ

/ХХААХҮС-ын 2018 оны А-97 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./