Хэвлэх DOC Татаж авах
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-162

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар зөвлөмжийг үндэслэн тус тус ТУШААХ нь:

1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-23 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  “Импортлох стратегийн хүнсний  нэр төрөл, тоо хэмжээ, ангиллын код”-д  дор дурьдсан нэмэлтийг оруулсугай.

Стратегийн хүнсний нэр Төрөл БТКУС-ын код  тоо хэмжээ
10 Хүнсний улаанбуудай Хүнсний хатуу улаанбуудай 1001.19.00 35000 (гучин таван мянга)
11 Хүнсний зөөлөн улаанбуудай 1001.99.10
 

        2.Мөн тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Экспортлох стратегийн хүнсний  нэр төрөл, тоо хэмжээ, ангиллын код” –ын 11, 12 дахь заалтын “Адууны мах  20000 тонн” гэснийг “30000 тонн” гэж өөрчилсүгэй.

                                                                      

САЙД                                              Б.БАТЗОРИГ