Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 12 сарын 15 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 78

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2.1 дэх заалт, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.

3.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД