Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ДАВТАН СУРГАЛТ, МЭРГЭШЛИЙН  ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр                                                              
Улаанбаатар хот

Дугаар 200    

БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ДАВТАН СУРГАЛТ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.9 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

2.Холбогдох хууль тогтоомжийн дагуу материалыг бүрдэл болгон уг дүрмийг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /У.Отгонбаяр/-т даалгасугай.

3.Дүрмийг мөрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 44, 2016 оны 100 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

САЙД                                           Х.БАДЕЛХАН