

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2017 оны 11 сарын 30-ны өдөр Дугаар 58 Улаанбаатар хот
“Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн
батлах тухай
“Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.11 болон тус хуулийн 6.1.4-д заасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г хавсралтад зааснаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.
ДАРГА С.АДЪЯАСҮРЭН
ГИШҮҮД Э.АЛТАНБАГАНА
Б.БАЛГАНСҮРЭН
Ц.НЯМДОРЖ
Б.ЧИНБАТ
Э.ЭНХТУЯА
.
