Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга, сантехник, цахилгааны ажлын төсвийн суурь нормын нэмэлт №6”/БНбД 81-02-17/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр                                                          
Улаанбаатар хот

Дугаар 199

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/2017 дугаар хурлын тэмдэглэлээр дэмжигдсэн тул “Барилга, сантехник, цахилгааны ажлын төсвийн суурь нормын нэмэлт №6”/БНбД 81-02-17/-ийн норм, дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан “Барилга, сантехник, цахилгааны ажлын төсвийн суурь нормын нэмэлт №6“/БНбД81-02-17/-ийннорм,дүрмийгхолбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыгБарилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Соёмбоо/-тдаалгасугай.

3.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, төсвийн суурь нормд нэмэлт, өөрчлөлтийг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.

          САЙД                                     Х.БАДЕЛХАН