A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЮУЛГҮЙН БҮС ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын/
Бүлэг: 1979

/УУХҮС, МХЕГ-ын даргын 2018 оны А/92,А/64 тоот тушаалаар хүчингүй болсон/

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2009 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 121/152 Улаанбаатар хот

АЮУЛГҮЙН БҮС ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

АЮУЛГҮЙН БҮС ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль"-ийн 5 дугаар зүйл, Эрдэс баярлаг эрчим хүчний сайдын 2008 оны 15 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, аюулгүйн бүс тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Тэсрэх бодисын үйлдвэр болон тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсийг тогтоох журмын хэрэгжилтийг газар дээр нь зохион байгуулж, гарсан шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатарт даалгасугай.

Гурав. Батлагдсан журмыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар /Б.Батхүү/-т, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын алба /Б.Саран/-д даалгасугай.

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар А/92,А/64

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1- 1/1744 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны Аюулгүйн бүс тогтоох журам батлах тухай" 121/152 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /М.Баяраа/-д даалгасугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ