Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 193 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 316

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 193 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Ахмад настны тухай хуулийн 8.1.1, 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 153 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                    С.ЧИНЗОРИГ