


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/368
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.”Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлал”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү аргачлалыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
