Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох /

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/368

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.”Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлал”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү аргачлалыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

САЙД                                      Н.ЦЭРЭНБАТ