Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 76

ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын орон тоог дарга 1, тэргүүн дэд дарга 1, дэд дарга 2 байхаар тогтоосугай.

2. Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а/ Эрүүгийн цагдаагийн алба;

б/ Мөрдөн байцаах алба;

в/ Хэрэг бүртгэх алба;

г/ Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба;

д/ Тээврийн цагдаагийн алба; (Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор өөрчилсөн)

е/ Санхүү, аж ахуйн алба;

ж/ Захиргааны удирдлагын газар;

з/ Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба; (Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор өөрчилсөн)

и/ Интерполын үндэсний төв товчоо;

к/ Экологийн цагдаагийн алба. (Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор нэмсэн)

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                                          С.БЯМБАЦОГТ