- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2009 оны 10 сарын 22-ны өдөр Дугаар 38 Улаанбаатар хот
Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй
үзүүлэх эрхээр урамшуулах журам батлах тухай
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. “Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Даатгуулагчийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас”-ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Энэ тогтоолоор батлагдсан журмыг 2009 оны 10 дугаар сарын 01-ний дотор төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т даалгасугай.
Гурав. Энэхүү журмын дагуу урамшуулалд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж, урамшуулал олгож, хяналт тавьж ажиллахыг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.
Дөрөв. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Х.Алимаа/, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл /Н.Хүрэлбаатар/-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.НЯМХҮҮ