Хэвлэх DOC Татаж авах
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЗАСВАРЫН НОРМЫН ТУХАЙ /Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм/

МОНГОЛ УЛСЫН

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар  47

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЗАСВАРЫН НОРМЫН ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь  заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Дээрх аюулгүй ажиллагааны дүрэм, засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нормыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг салбарын холбогдох үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ТЭХБХЗГ-ын дарга    /Ч.Саранжав/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн Яамны коллеги, АҮБА-ын ҮЭ-ийн Төв Хорооны тэргүүлэгчдийн 1989 оны 203/68 /Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, 1993 он/, 1987 оны 31/115 /Дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм, 1987 он/ дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                         Б.ЭРДЭНЭБАТ

Улсын бүртгэлийн 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2744 дугаарт бүртгэв.