A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.02.22-ны өдрийн 1-1/915 дугаар албан бичгээр улсын нэгдсэн бүртгэлээс хасалт хийж, хүчингүй болгосон/

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009 оны 05 дугаар сарын 26 Дугаар 18 Улаанбаатар хот

Оршуулгын тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21¹ дүгээр зүйл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 300000 төгрөг /гурван зуун мянга/-өөр шинэчлэн тогтоосугай.

Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсьийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оршуулгын тэтгэмжид зарцуулах нэмэгдэл эх үүсвэр батлагдсан өдрөөс мөрдөхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т даалгасугай.

Гурав. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн дааатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Батаа/-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.НЯМХҮҮ