A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журамд өөрчлөлт оруулах тухай - /ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/128

Улаанбаатар хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох эзэмших, хадгалах, ашиглах журам"-ын 1.2-т "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар"-ын 1, 3.1.13-т "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар"-ын 3.2.5, 5.4.1, мөн тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Харьяалалгүй хүн Монгол Улсад зорчих үнэмлэхийн загвар"-ын 12.1, 12.3-12.5-д "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох эзэмших, хадгалах, ашиглах журам"-ын 3 дугаар зүйл болон 6.1, 12.1 дэх хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ "Гурав.Оршин суух үнэмлэхийг дахин олгох

3.1.Оршин суух үнэмлэхийг дараахь тохиолдолд дахин олгоно:

3.1.1.гадаад паспорт солигдсон;

3.1.2.үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн;

3.1.3.үнэмлэхний хүчинтэй байдлыг алдагдуулсан;

3.1.4.дүр төрхийн өөрчлөлт орсон;

3.1.5.хүйс өөрчлөгдсөн.

3.2.Оршин суух үнэмлэхийг дахин авахад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

3.2.1.гадаад паспорт;

3.2.2.гэрэл зураг 3х4 см хэмжээтэй 1 хувь;

3.2.3.оршин суух үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн албан бичиг /хувь хүн бол өргөдөл/;

3.2.4.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай баримт болон холбогдох байгууллагын тодорхойлолт;

3.2.5.оршин суух үнэмлэхний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

3.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ журмын 3.1-д заасан үндэслэлээр 3.2-т заасан материалыг бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан оршин суух үнэмлэх олгоно."

2/ "6.1. Оршин суух үнэмлэх нь тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний биеийн байцаалт тул биедээ байнга авч явах үүрэгтэй бөгөөд Газарт хураалгаснаас бусад тохиолдолд эзэмшигч өөрөө хадгална."

3/ "12.1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэхүү журмыг зөрчсөн, эсхүл оршин суух, зорчих үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42.1.12, 42.1.13-т заасан хариуцлага хүлээлгэнэ."

3.Энэхүү тушаалын биелэлтийг хангаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газар /Д.Мөрөн/-т үүрэг болгосугай.

САЙД С.БЯМБАЦОГТ

/ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                                                                                 Дугаар А/128                                                                            Улаанбаатар хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын 1.2-т “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар”-ын 1, 3.1.13-т “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар” гэснийг “Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар”-ын 3.2.5, 5.4.1, мөн тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Харьяалалгүй хүн Монгол Улсад зорчих үнэмлэхийн загвар”-ын 12.1, 12.3-12.5-д “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын” гэснийг “Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын 3 дугаар зүйл болон 6.1, 12.1 дэх хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ ”Гурав.Оршин суух үнэмлэхийг дахин олгох

3.1.Оршин суух үнэмлэхийг дараахь тохиолдолд дахин олгоно:

3.1.1.гадаад паспорт солигдсон;

3.1.2.үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн;

3.1.3.үнэмлэхний хүчинтэй байдлыг алдагдуулсан;

3.1.4.дүр төрхийн өөрчлөлт орсон;

3.1.5.хүйс өөрчлөгдсөн.

3.2.Оршин суух үнэмлэхийг дахин авахад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

3.2.1.гадаад паспорт;

3.2.2.гэрэл зураг 3х4 см хэмжээтэй 1 хувь;

3.2.3.оршин суух үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн албан бичиг /хувь хүн бол өргөдөл/;

3.2.4.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай баримт болон холбогдох байгууллагын тодорхойлолт;

3.2.5.оршин суух үнэмлэхний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

                  3.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ журмын 3.1-д заасан үндэслэлээр 3.2-т заасан материалыг бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан оршин суух үнэмлэх олгоно.”

2/ “6.1. Оршин суух үнэмлэх нь тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний биеийн байцаалт тул биедээ байнга авч явах үүрэгтэй бөгөөд Газарт хураалгаснаас бусад тохиолдолд эзэмшигч өөрөө хадгална.”

                  3/ “12.1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэхүү журмыг зөрчсөн, эсхүл оршин суух, зорчих үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42.1.12, 42.1.13-т заасан хариуцлага хүлээлгэнэ.”

                   3.Энэхүү тушаалын биелэлтийг хангаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газар /Д.Мөрөн/-т үүрэг болгосугай.

САЙД                           С.БЯМБАЦОГТ