Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 327

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 14 дүгээр зүйлийн 7, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас  ТОГТООХ нь:

1. Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл (Б.Энхбаяр)-д даалгасугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                       Ц.НЯМДОРЖ