


2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрмийг 1 дүгээр хавсралт, орон нутгийн салбар зөвлөлийн дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
