A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормууд, тэдгээрийн ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлах, материал эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлах, машин цагийн лавлах/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1. Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормууд, тэдгээрийн ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлах, материал эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлах, машин цагийн лавлахыг 1 дүгээр хавсралтад дурьдсан жагсаалтаар баталсугай.

2. Барилга, сантехникийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормуудыг 2 дугаар хавсралтад дурдсан жагсаалтаар баталсугай. /2-р хавсралтыг БХБС-ын 2021 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болгосон./

3. Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь норм, хөдөлмөр зарцуулалтын жишиг нормуудыг хэвлүүлж тараах ажлыг зохион байгуулж, хэрэглэгчдэд танилцуулах сургалт, семинар зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан 3 дугаар хавсралтад дурьдсан барилгын норм, үнэлгээг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ

Улсын бүртгэлийн нэгдсэн бүртгэлд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2651 дүгээрт бүртгэв.