


МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөрУлаанбаатар хотДугаар 222
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2 дугаар заалт, Салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Хот, суурины гудамж, зам төлөвлөлт” БНбД 31-01-06-ийг 2006 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хавсралтаар баталсугай.
2.Энэхүү барилгын норм дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д үүрэг болгосугай.
САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2678 дугаарт бүртгэв
