A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

"1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)

Дизелийн түлш

80

92

95 болон түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

0

0

0

0

2

Ханх, Ульханмайхан

0

0

0

0

3

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг

0

0

210,000.0

280,000.0

4

Эрээнцав

0

0

80,000.0

150,000.0

2. Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР