- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /СХЗГ-ын 2014.12.09-ний А/384-р хүчингүй болгосон/
/СХЗГ-ын 2014.12.09-ний А/384-р хүчингүй болгосон/
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГЫН ТУШААЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт/
2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 06
“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
1. Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалт хоорондын хугацаа, нэгж хэмжүүр шалгах хугацааны нормыг хавсралтаар баталсугай. |
2. Хууль эрхийн хэмжилзүй, эталоны газар /З.Ганболд/-т даалгах нь: |
а/ Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалтын мөрдөлтөд байнгын хяналт тавьж, аж ахуйн нэгж, байгууллагыг арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах. |
б/ Уг жагсаалтын нэгж хэмжүүр шалгах хугацааны нормыг 2008 онд шинэчлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах. |
3. Энэхүү тушаалыг Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /П.Тунгалаг/-т үүрэг болгосугай. |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан төвийн даргын 2007 оны 69 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Г.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт