Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ (Газрын тос боловсруулах үйлдвэр)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 28

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших 405.17 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтыг Засгийн газрын 2019 оны 368 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хэрэгцээний газарт холбогдох журмын дагуу газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН