Хэвлэх DOC Татаж авах
Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр                                                
Улаанбаатар хот

Дугаар А/14/16

Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Харуул хамгаалалтын чиглэлийн албаны нохой ашиглах /3 сарын хугацаатай/ сургалтын төлбөрийн хэмжээг 2010000 /хоёр сая арван мянган/ төгрөг, галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтын төлбөрийн хэмжээг 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, гэрээт харуул хамгаалалтын сургалтын төлбөрийн хэмжээг 199260 /нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун жар/ төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.“Харуул хамгаалалтын чиглэлийн албаны нохой ашиглах сургалтын нэг нохойгоор тооцсон зардлын норматив”-ыг нэгдүгээр, “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив”-ыг хоёрдугаар, “Гэрээт харуул хамгаалалтын сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив”-ыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт зохих санхүүжилтийг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Н.Цэвэлмаа/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/-д тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2016 оны 14/А/10 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД                                         САНГИЙН САЙД

                        Ц.НЯМДОРЖ                                                                       Ч.ХҮРЭЛБААТАР