Хэвлэх DOC Татаж авах
Харъяа байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 12 сарын 12-ны өдөр                                   Дугаар А/83                                Улаанбаатар хот

 

Харъяа байгууллагын эрх хэмжээг тодорхой

 бараагаар хязгаарлах тухай

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Согтууруулах ундааг Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор, Цагааннуур боомтоор зөвхөн шар айраг нэвтрүүлж байхаар тогтоосугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын газар /Э.Мөнхөө/-т даалгасугай.

3.Тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 649, 2007 оны 062 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2017 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                                             ДАРГА                                   Б.АСРАЛТ