Хэвлэх DOC Татаж авах
Журам, аргачлал батлах тухай /Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд/

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-09 

Журам, аргачлал батлах тухай

Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам”-ыг нэгдүгээр, “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт”-ыг хоёрдугаар, “Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”-ыг гуравдугаар, “Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан хамтран баталгаажуулахад тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журам”-ыг дөрөвдүгээр, “Органик хүнсний орцын найрлагатооцох аргачлал”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журам, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг органик хүнс,хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэгч, итгэмжлэгдсэн болон хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.

3.Журам, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газар (Т.Гантогтох)-т даалгасугай.

САЙД                                              Б.БАТЗОРИГ