A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлалыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан аргачлалыг мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 238, 2018-105, 2020-110 дугаар тогтоолоор нэмэлт орсныг тусгав./