A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

"Багануур ус" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, батлах тухай

2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр

Дугаар 13

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн "Багануур ус" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Багануур ус" ОНӨААТҮГ-ын дарга /М.Буддорж/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг "Багануур ус" ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 90 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт, мөн оны 117 дугаар тогтоолыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Багануур дүүрэгт мөрдөгдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтад заасны дагуу баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Багануур-ус" ААТҮГ /Ж.Энхбат/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2018 оны 13 дугаар тогтоол, 2019 оны 105 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Багануур-ус" ААТҮГ /Ж.Энхбат/-т даалгасугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн Үнэ тариф, судалгааны газар /С.Нямдаваа/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ