Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМД НЭМЭЛТ,  ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Барилгын төсөв зохиох дүрэм /БНбД 81-95-12/-д

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫНТУШААЛ
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр                             
Улаанбаатар хот

Дугаар 09 

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

                 1.Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, төхнологийн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/2017 дугаар хурлын тэмдэглэлээр дэмжигдсэн тул Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

                 2.“Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-д нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоомжийн дагуу тусгаж холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Соёмбоо/, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.

                  3.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, сурталчлах ажпыг зохион байгуулах, төсвийн суурь нормд нэмэлт, өөрчлөлтийг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.

                 4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм батлах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-ийн Хавсралт №1-ийн Загвар №2-т тооцоо хийх тайлбарын “Үе шатны ажлын материалын хог хаягдлыг бохир жингийн дүнгээс барилгын дүрэмд заасан хог хаягдлын нормоор 6 хувиар тооцно” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН